Бидний тухай
“ЕДЕН” ХХК нь 2005 онд 5 ажилтантайгаар үйл ажиллагааг эхлүүлж байсан. Одоогоор манай компани 30 гаруй ажиллагсадтай 4 нэр төрлийн чанамал, 3 нэр төрлийн шүүс үйлдвэрлэж байна.
Бид үйл ажиллагаандаа Монгол улсын стандартууд болон чанарын удирдлагын тогтолцооны ISO9001:2015, хүнсний аюулгүй байдлын HACCP тогтолцоог нэвтрүүлэн ажиллаж байна.
Бидний төсвийн орлого бүрдүүлэлтэд бодитой хувь нэмэр оруулан, нийгмийн хариуцлагаа нэр төртэйгээр биелүүлж байгааг минь өндрөөр үнэлэн Нийслэлийн татварын газраас 2017 оны “Үндэсний үйлдвэрлэл эрхлэгч шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгж”-ээр шалгаруулсан юм.
Цаашдаа өдөр бүр өсөн нэмэгдэж буй хүн амын эрэлт хэрэгцээг хангахын тулд үйлдвэртээ дэлхийн стандартад нийцсэн техник, технологийг нэвтрүүлж, автомат тоног төхөөрөмжийг суурилуулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн найдвартай орчин нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг зорьж байна.